Узбекистан, Казахстан руу 8 өдрийн аялал

Алматы руу шууд ниснэ. Ташкент, Самарканд, Бухарын хооронд хурдны галт тэргээр явж, Регистан, Калян минаретыг үзнэ.

Хугацаа
8 өдөр, 7 шөнө
Гарах өдөр
Ням гараг бүр, 12/20 хүртэл
Үнэ
5,480,000₮
Самаркандын Регистан талбай, шөнийн гэрэлтэй

Өдөр бүрийн хөтөлбөр

  1. 1-р өдөр

    Улаанбаатар → Алматы → Ташкент

    Нислэг, галт тэрэг · Шөнө галт тэргэнд

    • Алматы руу 4 цагийн шууд нислэгээр ниснэ.
    • Өдрийн хоол “Лаффа” ресторанд, дараа нь Казахстаны Төв музей.
    • 19:18-д Алматы – Ташкентын олон улсын галт тэргэнд сууна.
  2. 2-р өдөр

    Ташкент

    Плов, Magic City · Байрлах: Ташкент

    • 12:43-д Ташкентад ирж, буудалдаа байрлана.
    • “Besh Qozon” пловын төвд узбек пловыг амтална.
    • Хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолбор, орой Magic City.
    Ташкентын Magic City цогцолбор, гэрэлтэй гудамж
  3. 3-р өдөр

    Самарканд → Бухара

    Хурдны галт тэрэг · Байрлах: Бухара

    • 08:29-д хурдны галт тэргээр Самаркандыг зорино.
    • Амир Төмөрийн бунхан Гур-Эмир, Шахи-Зинда, Биби-Ханым сүм.
    • Регистан талбай: Улугбек, Шердор медресе.
    • 22:20-д Бухара руу хөдөлж, 00:03-д хүрнэ.
    Самаркандын Шахи-Зинда бунхны цогцолбор
  4. 4-р өдөр

    Бухара, Торгоны замын хот

    Байрлах: Бухара

    • 46.5 м өндөр Калян минарет, Калян сүм, Мири-Араб медресе.
    • Торгоны замын бөмбөгөр захуудаар алхана.
    • Ляби-Хауз цогцолбор, Хожа Насреддины хөшөө.
    Бухарын Пои-Калян цогцолбор, Калян минарет
  5. 5-р өдөр

    Бухара хотын аялал

    Арк цайз · Байрлах: Бухара

    • Бухарын хаад, эмирүүдийн ордон байсан Арк цайз.
    • Модон баганатай Боло-Хауз сүм.
    • Владимир Шуховын төслөөр баригдсан торон цамхаг.
    Бухарын Арк цайзын хэрэм
  6. 6-р өдөр

    Бухара → Ташкент → Алматы

    Хурдны ба олон улсын галт тэрэг · Шөнө галт тэргэнд

    • 03:15-д Бухарагаас хөдөлж, 07:35-д Ташкентад ирнэ.
    • Ташкентад шоппинг хийх чөлөөт цагтай.
    • 16:15-д Ташкент – Алматын галт тэргэнд сууна.
  7. 7-р өдөр

    Алматы, Шымбулак

    Уулын аялал · Байрлах: Алматы

    • 10:05-д Алматы-2 буудалд ирнэ.
    • Дүүжин замаар 3,200 м өндөрт гарч Тянь-Шанийн цаст оргилуудыг харна.
    • Орой “Little Brazil” ресторанд оройн хоол, карнавал бүжгийн үзүүлбэр.
    Алматын Шымбулак уул, цаст оргилууд
  8. 8-р өдөр

    Алматы → Улаанбаатар

    Нислэг

    • Замдаа Алматын Ногоон заханд жимс, хатаасан жимс авна.
    • Алматы – Улаанбаатарын нислэгээр эх орондоо ирнэ.
    Алматын Ногоон захын лангуунууд

Огноо ба үнэ

Ням гараг бүр гарна. Нэг хүний үнэ, НӨАТ ороогүй.

Явах → ирэх

11/29 → 12/06 · 12/06 → 12/13
12/13 → 12/20 · 12/20 → 12/27

  • Том хүн5,480,000₮
  • ХүүхэдУтсаар лавлана

Гур-Эмир, Регистаны тасалбар, 1 дэх өдрийн өдрийн хоол үнэд багтсан.

Хөтөлбөрийг PDF-ээр үзэх

Үнэд багтсан зүйлс

Шымбулак 3,200 м өндөрт байдаг тул дулаан хувцас авч яваарай.

Багтсан

  • УБ – Алматы – УБ шууд нислэг
  • Алматы – Ташкент – Алматы олон улсын галт тэрэг
  • Хот хоорондын хурдны галт тэрэг, хот доторх автобус
  • Өглөөний цайтай зочид буудал
  • Хөтөч, орчуулагч, аяллын даатгал

Багтаагүй

  • Хөтөлбөрт заагаагүй хоол
  • Хувийн хэрэглээний зардал
Самаркандын Биби-Ханым сүм