Хонконг, Макао руу 9 өдрийн аялал
Улаанбаатараас Шэньжэнь рүү шууд ниснэ. Хонконгийн Оддын өргөн чөлөө, Макаогийн Сан-Паулын туурь, Хуацянбэйн электроникийн зах.
- Хугацаа
- 9 өдөр, 8 шөнө
- Гарах өдөр
- Лхагва гараг бүр
- Үнэ
- 3,990,000₮
Өдөр бүрийн хөтөлбөр
-
1-р өдөр
Улаанбаатар → Шэньжэнь
- 23:05-д Улаанбаатараас хөөрч, 03:05-д Шэньжэнд газардана.
- Хил гааль нэвтэрмэгц хөтөч тосно.
-
2-р өдөр
Шэньжэнь, амралт
- Буудалдаа байрлаж, замын ядаргаагаа тайлна.

-
3-р өдөр
Дэлхийн цонх
- “Дэлхийн цонх” цогцолборт дэлхийн алдартай барилга, соёлын өвийн бяцхан загваруудыг үзэж, үзүүлбэр сонирхоно.

-
4-р өдөр
Номын дэлгүүр, Авьяастны парк
- 11 м өндөр улаан номын тавиуртай Zhongshuge номын дэлгүүр.
- Үдээс хойш нуур, ногоон байгууламжтай Авьяастны парк.
- Орой худалдааны төв, ресторанаар чөлөөтэй.
-
5-р өдөр
Шэньжэнь хотын аялал
- Иргэдийн төв, хотын төв талбай, орчин үеийн архитектурын бүс.
- Ляньхуа уулын парк, Дэн Сяопиний хөшөө.
- Орой OCT Harbour-аар алхаж, шөнийн хотыг үзнэ.
-
6-р өдөр
Шэньжэнь → Хонконг
- Ляньтан боомтоор Хонконгод нэвтэрнэ.
- Викториа боомтын эрэг дагуух Оддын өргөн чөлөөгөөр алхаж зураг авахуулна.
- Урлаг, худалдаа, зугаа цэнгэлийн цогцолбороор зочилно.

-
7-р өдөр
Жухай → Макао
- Жухайгаар дамжин Макаог зорино.
- Сан-Паулын сүмийн туурь, Европ, Хятадын соёл хосолсон түүхэн төв.
- Venetian Resort, тансаг худалдааны төвүүдээр зочилно. Орой Жухайд буцна.

-
8-р өдөр
Жухай → Шэньжэнь
- Россини цагны музейд зочилно.
- Шэньжэний Хуацянбэйд гар утас, компьютер, дрон, камер үзнэ.
- Шөнийн худалдааны гудамжаар үйлчлүүлээд онгоцны буудал руу явна.
-
9-р өдөр
Улаанбаатарт ирнэ
- 04:05-д хөөрч, 08:05-д Улаанбаатарт газардана.
Огноо ба үнэ
Лхагва гараг бүр гарна. Нэг хүний үнэ.
Шэньжэнь, Хонконг, Жухай, Макао
Лхагва гараг бүр
- Том хүн3,990,000₮
- Хүүхэд3,260,000₮
Хятад, Хонконг, Макаогоор олон удаа хил нэвтэрнэ. Паспорт, визийн шаардлагыг менежерээс тодруулна уу.
Үнэд багтсан зүйлс
Хонконг, Макаод залгуур өөр (Type G), адаптер авч яваарай. Өвөл +15…+22°C орчим.
Багтсан
- УБ – Шэньжэнь – УБ шууд нислэг
- Аяллын турш байрлах буудал
- Хөтөлбөрт заасан үзвэр, хоол
- Аяллын хөтөч, даатгал
Багтаагүй
- Хөтөлбөрт заагаагүй хоол
- Чөлөөт өдрийн унаа
- Хувийн хэрэглээний зардал
