Хайнан арал руу 8 өдрийн аялал
Саняагийн далайн эрэг, Атлантис усан парк, Янодагийн халуун орны ой. Дөрвөн нислэгтэй, 4–5★ буудалд байрлана.
- Хугацаа
- 8 өдөр, 7 шөнө
- Гарах өдөр
- 12/19 – 1/18, 10 удаа
- Үнэ
- Менежерээс лавлана
Өдөр бүрийн хөтөлбөр
-
1-р өдөр
Улаанбаатар → Хайкоу
- Өглөө Бээжин эсвэл Хөх хотыг чиглэн 2 цаг орчим ниснэ.
- Хил гаалиар нэвтэрсний дараа оройн нислэгээр Хайкоу хотод очно.
-
2-р өдөр
Сармагчингийн арал → Саняа
- Хурдны замаар 285 км явж Саняаг зорино.
- Замдаа Хятадын хамгийн урт, 2,138 м дүүжин замаар сармагчингийн дархан цаазат арал руу гарна.
- Саняад оройн хоолны дараа буудалдаа байрлана.

-
3-р өдөр
Саняа хот, далайн аялал
- Саняа хоттой танилцаж, Хайнаны сувдны дэлгүүрээр орно.
- Усан онгоцоор далайгаар аялна. Усны тоглоом нэмэлт төлбөртэй.
- Орой шарсан махны буффет: үхэр, хонь, тахиа, загас, халуун орны жимс.

-
4-р өдөр
Атлантис усан парк
- Хурдны замаар 30 км явж, Атлантис усан паркт бүтэн өдрийг өнгөрүүлнэ.
- 8 давхар байшинтай тэнцэх өндөр гулгуур, акулын аквариумын дундуур гарах хоолой.
- Бүх насныханд тоглоомтой, жилийн дөрвөн улиралд нээлттэй.

-
5-р өдөр
Янодагийн халуун орны ой
- Хойд өргөргийн 18°-т орших Янодагийн ойн паркаар аялна.
- Үзвэрийн тавцангаас Хайтан булан, далайн арлуудыг харна.
- 30 м өндөрт, 400 м урт шилэн гүүрээр алхана.

-
6-р өдөр
Чөлөөт өдөр
- Далайн эрэгт амрах, бассейнд сэлэх эсвэл шоппинг хийх өдөр.

-
7-р өдөр
Саняа → Хайкоу → Хөх хот
- 12 цагаас өмнө өрөөгөө хүлээлгэж өгөөд Хайкоуг зорино.
- Хайкоугийн Мова маллд шоппинг хийнэ.
- 21:25-ийн нислэгээр Хөх хотод очиж, 02:20-д газардана.
-
8-р өдөр
Улаанбаатарт ирнэ
- Өглөөний нислэгээр Улаанбаатарт ирж, аялал өндөрлөнө.
Огноо ба үнэ
12/19-өөс 1/18 хүртэл 10 удаа гарна. Шинэ оны аялал 12/28-нд.
10 удаа гарна
12/19 – 1/18
Шинэ оны аялал 12/28
- Том хүнМенежерээс лавлана
- ХүүхэдМенежерээс лавлана
Үнэ, суудлын мэдээллийг 9090 5445, 8802 4353 дугаараас лавлана уу.
Үнэд багтсан зүйлс
Саняад зуны хөнгөн хувцас, Бээжин, Хөх хотод дулаан хүрэм хэрэгтэй. Сармагчинд хоол өгөхгүй.
Багтсан
- УБ – Бээжин – Хайкоу – Хөх хот – УБ, 4 нислэг
- 4–5★ зочид буудал, 2 хүний өрөө
- Хөтөлбөрт заасан хоол
- Жуулчны автобус, аяллын хөтөч
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
Багтаагүй
- Чөлөөт өдрийн хоол
- Усны тоглоом зэрэг нэмэлт үйлчилгээ
- Хувийн хэрэгцээний зардал
