Чүнчин руу 9 өдрийн аялал
Улаанбаатараас галт тэргээр хөдөлж, Хөх хотоос нисэж очно. Аварга панда, Лицзибагийн метро, Хуньяадун, мөрний круйз хөтөлбөрт багтсан.
- Хугацаа
- 9 өдөр, 8 шөнө
- Гарах өдөр
- 12/04-өөс
- Үнэ
- 2,190,000₮-өөс
Өдөр бүрийн хөтөлбөр
Хоёр хөтөлбөр, хоёулаа Улаанбаатараас галт тэргээр хөдөлнө.
-
1-р өдөр
Улаанбаатар → Замын-Үүд
- 16:40-ийн галт тэргээр Улаанбаатараас хөдөлж, маргааш өглөө Замын-Үүдэд хүрнэ.
-
2-р өдөр
Замын-Үүд → Эрээн → Хөх хот
- Хил гарч Эрээнд орно. Эрээний авто вокзал дээр хөтөч тосно.
- Өдрийн хоол “Сувд” хоолны газарт, буффет.
- Хөх хот руу 400 км, ойролцоогоор 6 цаг явна.
-
3-р өдөр
Хөх хот → Чүнчин
- 15:15-д хөөрч, 17:55-д Чүнчинд газардана.
- Хотын төв, Жефанбэйн төв цагны хажууд байрлах NiHao Hotel-д байрлаад чөлөөт цагтай.
-
4-р өдөр
Хотын аялал
- Буудлаас 600 м зайтай, 22 дугаар давхартаа гудамжтай алдарт байшинг үзнэ.
- Байшингийн дундуур нэвт гардаг Лицзибагийн метрогоор зорчино. Метроны төлбөрийг компани хариуцна.
- Аварга пандатай амьтны хүрээлэнгээр аялна.

-
5-р өдөр
Аквариум, шөнийн мөрний аялал
- Чүнчин хотын далайн аквариум, музей үзнэ.
- Усан онгоцоор 40–60 минут явж, гэрэлтэй Хуньяадун, хотын шөнийн үзэмжийг голоос харна.

-
6-р өдөр
Чөлөөт өдөр
- Брэнд дэлгүүр, outlet-ийн хаягийг хөтчөөсөө лавлаж шоппинг хийнэ.
Санал болгох: Жефанбэйн явган гудамж, Raffles City, Цычикоу эртний хотхон.

-
7-р өдөр
Чөлөөт өдөр
- Хотоор зугаалж, өөр үзвэрийн хаягийг хөтчөөсөө лавлаж очно.
Санал болгох: Янцзы мөрний канат зам, Чүнчиний халуун тогоо.

-
8-р өдөр
Чүнчин → Хөх хот → Замын-Үүд
- 06:40-д хөөрч, 09:00-д Хөх хотод газардана.
- Хөх хотоос шууд Эрээнийг зорино, 400 км.
- Хил гарч Замын-Үүдэд орж, 18:05-ийн галт тэргээр Улаанбаатарыг зорино.
-
9-р өдөр
Улаанбаатарт ирнэ
- Өглөө Улаанбаатарт ирж, аялал өндөрлөнө.
-
1-р өдөр
Улаанбаатар → Замын-Үүд
- 15:30-д Улаанбаатарын төмөр замын вокзал дээр цугларна.
- Галт тэрэг 16:40-д хөдөлж, маргааш өглөө 07:20-д Замын-Үүдэд хүрнэ.
-
2-р өдөр
Эрээн, Хөх хот, Чүнчин
- 07:30-д автобусаар хил гарч Эрээн хотод орно. Өдрийн хоолоо өөрсдөө иднэ.
- Автобусаар Хөх хотыг зорино.
- Хөх хотоос 22:15-д нисэж, Чүнчинд 01:00-д газардана.
-
3-р өдөр
Чүнчин хотын аялал
- Чүнчиний амьтны хүрээлэнд аварга пандаг үзнэ: 230 төрлийн 4,000 гаруй амьтан.
- Барилгын дундуур нэвт гардаг Лицзибагийн хөнгөн галт тэргэнд сууна.
- Чөлөөлтийн хөшөө, эртний чулуун гудамжаар алхана.
- Орой гэрэлтэй Хуньяадунг үзээд мөрөөр круйз хийнэ.

-
4-р өдөр
Далайн аквариум, халуун рашаан
- Чүнчиний далайн аквариум: 500 гаруй төрлийн 50,000 гаруй амьтан, акул, оцон шувуу, шүрэн хад.
- Үдээс хойш 4А зэрэглэлийн халуун рашаант цогцолборт амарна.

-
5-р өдөр
Чөлөөт өдөр
- Хотоор зугаалж, шоппинг хийх өдөр.
Санал болгох: Raffles City, Цычикоу эртний хотхон, Жефанбэйн явган гудамж.

-
6-р өдөр
Чөлөөт өдөр
- Хотоор зугаалж амрах өдөр.
Санал болгох: Янцзы мөрний канат зам, Чүнчиний алдарт халуун тогоо.

-
7-р өдөр
Чүнчин → Хөх хот
- 07:00-д нисэж, 09:15-д Хөх хотод газардана.
- Буудалдаа байрлаад Хөх хотод чөлөөтэй шоппинг хийнэ.
-
8-р өдөр
Хөх хот → Эрээн → Замын-Үүд
- Өглөөний цайны дараа автобусаар Эрээнийг зорино.
- Хил гарах унаагаар Замын-Үүдэд орно.
- 18:05-д галт тэрэг Улаанбаатарыг зорьж хөдөлнө.
-
9-р өдөр
Улаанбаатарт ирнэ
- 09:20-д Улаанбаатарын галт тэрэгний буудалд ирж, аялал өндөрлөнө.
Буудал
NiHao Hotel, хотын яг төвд
NiHao Hotel 4★ хөтөлбөрийн аялагчид Хятадын NiHao Hotel (你好酒店) сүлжээ буудалд байрлана. Буудал хотын яг төвд, Жефанбэйн төв цагны (Чөлөөлтийн хөшөө) хажууд байдаг. Өглөөний цай үнэд багтсан.



Огноо ба үнэ
Нэг хүний үнэ. Галт тэрэг Улаанбаатараас 16:40-д хөдөлнө.
NiHao Hotel 4★, хотын төвд
12/04 · 12/09 · 12/14
12/18 · 12/23 · 12/28
- Том хүн2,190,000₮
- Том хүн, 12/23 ба 12/28-нд2,390,000₮
- Хүүхэд, 2016–2023 онд төрсөн1,800,000₮
- Хүүхэд, 12/23 ба 12/28-нд1,980,000₮
Галт тэргээр, 5 үзвэрийн тасалбартай
12/06 · 12/13
12/20 · 12/27
- Том хүн2,240,000₮
- Хүүхэд, буудалд ороогүй2,040,000₮
- Нярай, 0–1.9 нас316,100₮
- Ганцаараа өрөөнд, нэмэлт272,500₮
Эрээн хүртэл өөрөө очиж, буцвал 150,000₮ хасна. NiHao Hotel-тэй хөтөлбөрийн нярай ба ганц өрөөний үнийг менежерээс лавлана уу.
Үнэд багтсан зүйлс
60-аас дээш настай эсвэл архаг өвчтэй аялагч эмнэлгийн тодорхойлолт авчирна. Хөх хотод 12 сард маш хүйтэн тул дулаан хүрэм авч яваарай.
Багтсан
- Үзвэрүүдийн тасалбар: амьтны хүрээлэн, Лицзиба, аквариум, халуун рашаан, мөрний круйз
- Хөх хот – Чүнчин – Хөх хот нислэг, 10 кг ачаа
- Эрээн – Хөх хот автобус, Эрээн → Замын-Үүд хилийн унаа
- Өглөөний цай ба хөтөлбөрт заасан хоол
- Аяллын хөтөч
Багтаагүй
- 1, 2 дахь өдрийн хоол
- Хөтөлбөрт заагаагүй хоол
- Чөлөөт өдрийн унаа, үзвэр
- Шоппинг, хувийн зардал
